2011-04-01
Өнөөдөр ямар сонин өдөр вээээээээээээээ?
2011-03-31
Сонжоо Төрсөн өдрөөр шинжихүй
2011-03-30
Үхэх сэдэл
2011-03-28
Санасан сэтгэл
2011-03-28
Төв аймгаар амьсгалсан Гэгээн муза наадам
Өчигдөр буюу 3-р сарын 27-нд "Гэгээн муза 2010" ёслол хүндэтгэлийн наадам боллоо. Найдах удаагийн наадам Хүүхдийн жүжүиг тэр дундаа Төв аймгийн "Монгол туургатан" театрынхнаар амьсгалсан гэхэд болно. Тэд туслах дүрээс эхсүүлээд надмын дээд шагнал болох Гранприг  авсан юм. Авахаас ч аргагүй байлаа. Бараг дэвшсэн номинаци бүртээ Музагаа авсан юм чинь. 
     Мөн энэ жилийн наадамд шинэлэг зүйлээр олон байв. ...
2011-03-25
Гэгээн муза цом 2 хоног
Хэн хүнгүй харж, барьж үзэхийг хүсэж, уран бүтээлч бүхэн авахыг мөрөөддөг. "Гэгээн муза" наадмын бэлэг тэмдэг нь Гэгээн муза цом гэдгийг бид бүхэн мэднэ. Харин энэхүү цомыг Д. Энхдаваа гэдэг хүн бүтээсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байх. ...
2011-03-22
Бид Хятадыг үзэн яддаг гэхдээ ...
Хэзээнээс эхэлж, юунаас болж Монгол Хятад хүмүүс бие биенээ үзэж чадахгүй болсныг мэдэхгүй юм.  Миний хувьд Хятад хүнтэй хэрэлдэж, муудалцаж, дургүй болох нь битгий хэл нэг удаа ч болов дохио зангаагаар ч гэсэн харилцаж үзээгүй.  Надтай адилхан олон Монгол бий. Түүнээс ч олон Хятад хүмүүс бий. Гэхдээ л бид бие биендээ дургүй. Зүгээр ч дургүй биш үнэн голоосоо дургүй. Гэтэл харин тэхээс тэгэх гэсэн юм шиг (Бурхад) биднийг зэрэгцүүлсэн. ...
2011-03-16
Та юу гэж бодож байна?
Хөх толботой хүүхэд төрөх нь багаслаа гэнэ үү ? Та дуулсан уу? Энэ ямар учиртай юм бол? Сайны ёр уу муугийн ёр уу
2011-03-14
Дэлгэц дүүрэн нэвтрүүлэг үзэх юмсан

     Уг нь энэ сэдвээр нэг юм бичнэ гэж аль дээр бодсон юм. Бичих гэсээр байтал өнөөдөр хүрчихлээ. Миний доор дурдах баримтууд жаахан хуучирсан байж магад гэхдээ рекламны нэр нь өөрчлөгснөөс бусдаар өөрчлөгдсөн зүйлгүй учир хуучнаар нь үлдээхээр шийдлээ....
2011-03-07
Та юу гэж бодож байна?
Гуниглах нь залуу насны хобби ч юм уу?
Яг л өсвөр насныхан үхлийг сонирхдог шиг.

2011-03-04
Сонголт 23 хоног
 Удахгүй болох Гэгээн муза наадамтай холбогдуулан
УДЭТ-ын 75-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал дээр тавигдсан
Найруулагч УГЗ Б. Баатарын "Сонголт" илтгэлийг хүргэж байна.

     Манай театр сүүлийн 5-н жилд 48 жүжиг тавьжээ. Энэ бол өмнөх 70 жилийн түүхэнд гарч байгаагүй аварга үзүүлэлт. Тоон утгаар нь авч үзвэл толгой эргэм амжилт. агуу гайхамшигтай гэсэн тодотгол  өгсөн ч багадах үзүүлэлт. Гэвч энэ маань амжилт мөн үү?!
Аливаа тэмдэглэлт ойгоор зөвхөн сайхнаа яриад хэдэн биенээ магтаад, өргөмжлөл шагнал  гардуулаад, найр наадам хийгээд дуулиан шуугиан үүсгээд өндөрлөдөг монгол "жаягаасаа" гажиж, өөр өнцгөөс харахыг би хүсэж байна....
2011-02-27
Гэгээн муза 30 хоног

 Урлаг амьдралын талх биш нь тодорхой  Гэхдээ яах аргагүй зүрх нь мөн    Жан Поль 

Өнөөдөр 2-р сарын 27-ны өдөр яг нэг сарын дараа "Гэгээн муза" наадам болно.  Анх 2003 онд энд наадмыг ДМЖТ-өөс санаачлан зохион байгуулах болсноос хойш энэ жил найм дахь удаагаа шилдгийн шилдгүүдээ шалгаруулах гэж байна.
Зэвсийн 9 охины нэгний нэрээр нэрлэгдсэн энэ наадам өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлчиддээ урам хайрлан онгод хийморийг нь бадраасаар ирсэн юм. Энэ жил ч мөн адил бүтэн жилийн турш бүтээн туурвисан уран бүтээлүүдээ дүгнэхээр бэлтгэл ажилдаа нэгэнт оржээ.
Тэрээр анх 2003 онд он солигдох мөчтэй уралдан зохиогддог байсан бол өдгөө ОУ-н театрын баярыг то...

2011-02-25
Тэр үед хөгжил гэж юу болох тухай бодол орж ирнэ.
Би таныг таньдаг, таньдаггүй. Миний хаана байдгийг та мэднэ, мэдэхгүй. Би ч бас. ... Таны хэн байх, хаана байх, тэр ч бүү хэл одоо байгаа эсэх нь үл хамааран энэ мөчид та бид хоёр энэхүү блогоор дамжин уулзаж байна. Энэ бол цахим ертөнцийн гайхамшиг юм.
     Анх хэрэглээний зорилгоор үүссэн холболт өнөөдөр та бид хоёрыг холбож байна. Энэ бол хөгжил  бас дэвшил.
Жишээлбэл хотынх, төвийн гэгдэх би гэрээсээ хэзээ л бол хэзээ  интернет рүү орж чадна. Гадуур явж байхдаа ч саад багатайхан хүссэн үедээ интернетэд орж чадна. Сайхан шүү. Гэвч бараг өдөр бүр явдаг замаасаа бага зэрэг хазайж эсвэл хотын төвийн гэх тойргоосоо  гарвал чадахаасаа чадахгүй нь их бо...
2011-02-24
Хөвөрсөн эсвэл хөөрөлдсөн бодол
Харах эрхтэй ч хүрч болохгүй
Чи бид хоёрын хооронд дахь тодорхойгүй орон зай
Үгүй ээ цаг хугацаа ч юм уу?
Уулзах сан
Хэзээ ? эсвэл Хаана?
Бас л тодорхойгүй.
Магадгүй хэзээ ч уулзахгүй
Магадгүй ээ
Эсвэл өнөө орой миний зүүдэнд
Бас л магадгүй
Нүдээ аниад болзоонд уръя
Хоцрох болов уу?
Мэдэхгүй
Маргааш мэднэ.
Маргааш хурдан болоосой
Чи гуниглана эсвэл баярлана
Би баярлахсан.
Гэхдээ тэр хөнгөн гунигийг нууж байгаа даа
Тийм ээ би мэднэ
Гэхдээ л ...
...
2011-02-18
Аюултай барилга
Нүд ирмэх зуур өндөр сайхан барилга баригдаж байгаа нь сайхан ч барилгын стандартыг хангасан нь бараг үгүй болж дээ.  Мэдээгээр зөвшөөрөлгүй барилга баригдаж байна, Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү зайд барчихлаа, анх авсан зөвшөөрлөөсөө өөр зориулалтын барилга барьсан байна. Стандарт шаардлагуудыг огт хангахгүй байна гэсэн мэдээлэл байнга гарах юм. 
Сонсоод байхад нэг юм сонирхолтой санагдана.  ...
2011-02-16
Аль нь илүү чухал бол ?
Хүн хүнээ танихад цаг хугацаа, орон зай хоёрын аль нь илүү чухал гэж бодож байна ?
2011-02-16
Мансуурал дундах эрх чөлөө
Орон зай цаг хугацааг мартан
Оройн цагаар мансуурч суух дуртай

Тэгэхэд чимээгүй
Тэнд ч хүнгүй

Би л байна. Би л сонсогдоно.

Өдрийн гэрэлд том толинд
Өөрийгөө би зөндөө харсан
Үнэндээ тэр тусгал
Өөр юу ч биш ердөө л тусгал

Гэрэлд биш харанхуйд
Харж биш аньж харсан бас сонсон

Тэр л үед би өөрийгөө мэдэрдэг бас эрх чөлөөг

...
2011-02-14
Хосууддаа зориулав
Тоон сонжоонууд олон  янз байдаг. Тэдгээрээс дараах тоон сонжоог хосууддаа зориулан гаргаж байна. Сонжих дуртай хүмүүс сонжоорой. 
Хайртынхаа төрсөн он сар өдрийг хооронд нэмээд хэн гэдгийг нэг талаас нь харж болох юм.
Жишээлбэл 1974 оны 03 сарын 02-ны өдөр төрсөн хүн байна гэж үзвэл. 1974+03+02=1979 болно. Түүнийгээ дахин нэмэх хэрэгтэй. 1+9+7+9=26 ,  2+6=8 энэ бол хайртыг чинь тодорхойлох тоо.    ...
2011-01-31
Төгс төгөлдөр нь өөрөө
Сайхан зураг харахаар өөрийн эрхгүй ая сонсогддог. Сайхан ая сонсохоор өөрийн эрхгүй зураглал дүрслэгддэг. Ингээд бодохоор хөгжим, зураг хоёр гоё, сайхан, үзэсгэлэнтэй, төгс төгөлдрийн илрэл гэлтэй. ...
2011-01-22
Уйтгар
Тийм ээ хорвоо ертөнцийн бүх зүйл учир шалтгаантай хийгээд агшин зуурынх юм.


Уйтгар гэдэг сэдвээр бичээд хадгалж амжаагүй байтал  гэрэл тасарч бичсэн бүх зүйлийг минь үгүй хийчихлээ. Энэ нь надад бүүр ч их уйтгарыг авчир ч байна. ...