2011-03-25
Гэгээн муза цом 2 хоног
Хэн хүнгүй харж, барьж үзэхийг хүсэж, уран бүтээлч бүхэн авахыг мөрөөддөг. "Гэгээн муза" наадмын бэлэг тэмдэг нь Гэгээн муза цом гэдгийг бид бүхэн мэднэ. Харин энэхүү цомыг Д. Энхдаваа гэдэг хүн бүтээсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байх.
Д. Энхдавааг Төрийн бүтээл хийдэг уран бүтээлч, төрийн дархан гэдэг. Учир нь тэрээр МУ-н төрийн ордонд байх Ган тулга, Их Монгол улсын төрийн тамга, алтан гэрэгийг хийсэн. Төрийн их цагаан сүлдийг шинэчилсэн.  "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил"-ийн ойг тохиолдуулан урласан "Монголын нууц товоо" хөлгөн судрын торгон хийц, ган сийлбэрийг бас бүтээсэн зэрэг түүнийг ухаанаа уралдуулж, гараа гаргасан бүтээлүүд олон. Түүгээр зогсохгүй чулуун бар, номын зургаагаа ч зартай нэгэн. Жинхэнэ уран бүтээлч. Ийм л нэг бүтээлээрээ танигдсан хүн манай Драмын урлагийнхны мөрөөдөл болсон Гэгээн муза цомыг Монгол дархны аргаар нэг бүрчлэн урладаг билээ.                                                                                                                                                          Дархан хүн Бурхан ухаантай гэж.

Бичсэн: amur | цаг: 16:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax