2012-03-06
Харилцааны тухай нэгэн бодол

Хамгийн эрүүл, зөв , сонгодог утгаараа харилцаа /бизнесийн/ хар зах дээр явагддаг гэдэг.  Худалдагч сайн ч муу ч бараагаа хамгийн өндөр үнээр их бараа зарахыг зорино, харин худалдан авагч хамгийн хямд үнээр олон, сайн бараа авахыг хүснэ.  Нэг нь өөрт байгаа зүйлээс  салахыг хүсдэг бол, нөгөөх нь өөрт байхгүй тэрхүү зүйлийг авахыг хүсдэг.

Иймээс хоёр тал ярилцаж, үнэ хаялцаж байгаад тохиролцоонд хүрдэг буюу нэг цэг дээр зогсдон.  Энд хамгийн гол нь хоёр тал тухайн цэгийг харилцан хүлээн зөвшөөрсөн, бас ярилцаад тохиролцсонд байгаа юм.  Энэ бол жишээ.  Одоо үүнийгээ илүү задлаад дэлгэрүүлээд, арай өтгөн утгаар нь авч үзье.

Харилцан хүлээн зөвшөөрнө гэдэг талууд аль аль нь сэтгэл хангалуун байгааг хэлж байна.

Ярилцаад тохиролцсон гэдгийн цаана буулт гэдэг нэг зүйл “заавал” байдаг.  Эндээс дээрх талуудын гаргасан нэг цэг гээч нь сэтгэл ханамжийн уур амьсгалтай, буулт хийсэн орчин болж байна.  Энэ бол талуудын зорилго, хүсэл, мөрөөдөл ... 

Эсрэгээрээ

Аль нэг тал сэтгэл ханамжгүй, эсвэл сэтгэл дундуур  бол  өөр нэг зүйлээс, хожим дараа нь энэ дутуугаа гүйцэхийн тулд боломжийг эрэлхийлж байдаг.

Аль нэг нь буулт хийхгүй бол тохиролцоно гэж байдаггүй. Харин хүчирхийлэл, албадлага гэх мэт болж хувирна. Энэ зөв биш, хүсээгүй, гажуудсан зүйлээс асуудал, уур бухимдал, тавгүйтэл, стресс, зөрчил үүсгэнэ.  Энэ бол талуудын хүсээгүй, зориогүй зүйлс.

Ингээд задлаад, нэгтгээд үзэхээр хүсдэг , үр дүнтэй, зөв харилцаа бий болгохын тулд буулт хийх зайлшгүй хэрэгтэй бөгөөд сэтгэл ханамжийн байдлаар үнэлж  болох юм байна.


Бичсэн: amur | цаг: 13:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax