2012-03-14
ТВ зураглаачид гэж.
              Өнөөдөр эрт ирсэн дээр суваг жаал солив. Үзсэн мэдээний ихэнх нь л хууль зөрчсөн тухай байлаа. Тэр дунд ТВ-8 телевизийн Толь мэдээллийн хөтөлбөрт архи согтууруулах ундааг үйлчилгээний газрууд хууль зөрчин зарж байна гэсэн нэг мэдээлэл гарав. Даднаа л шахуу яригддаг асуудлын нэг.  Харин энэ удаад урьд нь анзаардаггүй байсан нэг зүйлийг анзаарав. Бар ресторанууд хууль зөрчин архи, согтууруулах ундааг зарж байна гэх мэдээллийн дүрс нь хууль зөрчин ажиллаж байгаа бар, ресторануудын нэр, хаяг, эзэд нь биш үйлчлүүлэгчид нь гарч байх юм.  Яахав дүрсийг нь бүдэгрүүлж байгаа ч жинхэнэ авах ёстой зураглал мөн үү?
Хуулиа мэдэх, биелүүлэх нь иргэний үүрэг ч энэ нэг л сонин. Жишээ нь би пиво уумаар байгаа үедээ цаг орой болсон бол танайх ажиллаж байгаа юу?,  хэд хүртэл ажилладаг вэ? сайндаа уух пиво байгаа эсэхийг асуудаг болохоос танайх хэд хүртэл ажиллах зөвшөөрөлтэй вэ? архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхээ авсан уу гэж асуудаггүй. Ажиллана, байгаа л гэвэл суудаг. Гэтэл зөвшөөрөл аваагүй байж зараад, үйлчлээд байгаа эзэнг авахгүй байж, намайг камердаад байвал миний л хувьд уур хүрнэ.
     Цаашлаад энэ зураглаачийн ажлыг бодоод байсан чинь хувцас загвар бас ялгаагүй их сонирхолтой. Шинэ загвар үзүүлж байгаа бол дээрээс нь доош нь доороос нь дээш нь ард урд талаас нь харуулах байтал загвар өмсөгчийн царайг харуулаад байдаг.  Үгүй бол толгой, цээж, бүсэлхий, хөл  зэргийг тултал нь тултал нь татаад дисконы гэрэл шиг анивчуулаад, огцом цаашлуулж, огцом татаж үзүүлдэг.  Шинэ загвар яг ямар байв гэдэг нь ихэвчлэн тодорхой бус. Нэг тиймэрхүү юм шиг байна гэж таамаглана. Тэгээд л боллоо. Уг нь ТВ бол яриа, дүрс хосолсон байдлаар мэдээллэдэг нь хүнд нөлөөлөх, хүргэх тал дээр сонин сэтгүүлээс давуу. Харин энэ мэт шаардлагагүй, бодлогогүй зураг авалт нь үнэн, зөв мэдээлэл болж чадах уу?

Бичсэн: amur | цаг: 22:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax