2012-01-21
Ойрын амьдрал - хариу үг
Амьдал сайхан байна шүү. Хэнээс ч хараат бусаар хүссэн зүйлээ хийгээд л.  Алба биш ч гэлээ өдөржингөө шахуу PC ард сууж байна даа. Тааламжтай зүйл ээ гэж.  Ядраад сүйд болсон юм ч алга.  Магадгүй миний энэ байдал зарим хүнд утгагүй, ашиггүй харагддаг.  Гэсэн ч яадгийн би ямар тэд нарын өмнөөс амьдар ч байгаа биш. Би хүнд гай болоогүй, өөртөө тааламжтай зүйл хийж байвал юу ч хийж байсан яадгийн. Улаан нүүр лүү минь хараад "утгаггүй юм" гэж хэлж чаддаггүй жинхэнэ утгагүй царайтангууд минь. Ха ха ха.
Би та нарын хэрэгт оролцоогүй, би та нарт гай болоогүй байхад битгий хүнийг есөн шидээр хараад байж үз.

Амьдрал богино дээрээ хүрвэл дэндүү богино. Үүнийг заавал олон жил амьдарсан, есөн шийдийн юм үзсэн хүн хэлдэг үг биш. Бусдын нүдээр, бусдын үзлээр, бусдын бодлоор л амьдраагүй бол бусад нь хамаа алга.

Би чамаас тийм ч юмаараа илүү ийм ч юмаараа илүү гэж гайхуул, илэрхийл. Миний барих хариу би ч бас сохор биш.
Намайг муул, гоочил, өөл чөлөөтэй. Тэртээ тэргүй надад олон дутагдал бий. Тэрийгээ би мэднэ. Миний хэлэх үг алийн болгон муу муухай юм харж хэдий болтол бухимдах гэсэн улс вэ? Би та нараас нэг ч гэсэн сайн зүйлийг олж харах олно. Тэр хэрээрээ би сэтгэл өөдрөг явна. Намайг инээхэд маргааш уйлах гэж байгаан хэмээн атаархдаг билүү. Яадгийн маргааш уйлхаас хойш өнөөдөр инээж байна. Намайг уйлахад баярладаг бил үү? Маргааш би инээнэ за. 

Би хүүхдээрээ, эрх гэл үү. Та нарын том болоод надаас илүү гарч байгаа чинь хаана байгаан. Та нарын жинхэнэ хүүхэд нас хэр удаан үргэлжилсэн бэ?... Өглөө үнсүүлж сэрээлгэдэг тийм би эрх.  Хайрлуулж өссөн, хайраар дутаагүй. Тиймдээ ч би хайрлуулах, хайрлахыг мэднэ. Ажлаа тараад, гэртээ ирээд аавдаа үнсүүлдэг намайг юунд шоолоов? Өнгөн дээрээ намайг шоолж байгаа ч мөн чанартаа атаархдаг биз дээ. Ямар ч эцэг эхэд хүүхэд нь жаахан санагддаг юм.  Ачыг нь хариулж чадахгүй байж хацраа өгөөд үнсүүлж, баярлуулахаасаа юунд цааргалдаг юм бэ? Хүний ёсноос гажууд юм, чамаас унах юм энд юу байна вэ? Хоног бүрээр холдож байгаа эцэг эхээ баярлуулах үүнээс илүү юм олдохгүй. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиалдаг гэдгийг санаач. Үртэй хүн шүү дээ гэдгийг нь мэдрүүлж нэг баярлуулаач.
Дахиад хэлье намайг өөл, миний ажлыг доромжил, миний үзлийг шоол миний хэлэх үг би хэнээс ч хараат бус.


Бичсэн: amur | цаг: 21:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Төмс арилгагч- анхааруулыг авлаа ккк
Бичсэн: amur цаг: 18:41, 2012-01-23 | Холбоос | |


аанхан зөвшд өөртөө сэтгэл ханамжтай аз жаргалтай амьдарч байвал бусдад гай болж амьдраагүй л хэнд ямар хамаатайн ... хүсснээрээ бай гоё шүү
Бичсэн: LEO (зочин) цаг: 21:05, 2012-01-22 | Холбоос | |


ярзайтал инээх Хааяа амарч байхгүй бол компүтрийн ард удаан суух муу гэдгийг одоо би бас хэлээд ч яахав дээ. Дураараа хүн юмаа нээрээ хэхэ. Нэг л их тусгаар тогтносон хүн.
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 14:36, 2012-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax