2011-01-22
Уйтгар
Тийм ээ хорвоо ертөнцийн бүх зүйл учир шалтгаантай хийгээд агшин зуурынх юм.


Уйтгар гэдэг сэдвээр бичээд хадгалж амжаагүй байтал  гэрэл тасарч бичсэн бүх зүйлийг минь үгүй хийчихлээ. Энэ нь надад бүүр ч их уйтгарыг авчир ч байна.

Гэхдээ уйтгар гэдгийг ойлгож ядан хэдхэн хормын өмнө бичиж байсан би гэнэт баярлав. Учир нь би уйтгарлаж чаддагтаа, уйтгарладагтаа баяртай байна. Учир нь саяны гэрэл тасралт уйтгар авчирсан ч гэрэл ирэлт нь баяр хөөрийг авчирсан. Яг л Соломон хааны бөгж шиг. Хэрвээ би уйтгарладаггүй байсан бол хэрвээ би хэзээ ч гуньж гутардаггүй байсан бол ямар олон зүйлийг ухаарахгүй ямар олон зүйлийг ойлгохгүй бас мэдрэхгүй өнгөрөөх байсан бол. Яг л гэрэл ирэхтэй зэрэгцэн надад мэдрэгдсэн тэр сайхан мэдрэмжийг. Хэрвээ би уйтгарлаж чаддаггүй, уйтгарлаж үзээгүй байсан бол баяр баясгалан зэрэг бараг эерэг бүх мэдрэмжийг мэдрэхгүй байсан даа.  Харин энэ л мэдрэмжгүй, мэдрэхгүй байх нь хамгаас уйтгартай зүйл биш гэж үү. 
Тийм ээ хорвоо ертөнцийн бүх зүйл учир шалтгаантай хийгээд агшин зуурынх юм.



Бичсэн: amur | цаг: 01:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax