2011-02-27
Гэгээн муза 30 хоног

 Урлаг амьдралын талх биш нь тодорхой  Гэхдээ яах аргагүй зүрх нь мөн    Жан Поль 

Өнөөдөр 2-р сарын 27-ны өдөр яг нэг сарын дараа "Гэгээн муза" наадам болно.  Анх 2003 онд энд наадмыг ДМЖТ-өөс санаачлан зохион байгуулах болсноос хойш энэ жил найм дахь удаагаа шилдгийн шилдгүүдээ шалгаруулах гэж байна.
Зэвсийн 9 охины нэгний нэрээр нэрлэгдсэн энэ наадам өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлчиддээ урам хайрлан онгод хийморийг нь бадраасаар ирсэн юм. Энэ жил ч мөн адил бүтэн жилийн турш бүтээн туурвисан уран бүтээлүүдээ дүгнэхээр бэлтгэл ажилдаа нэгэнт оржээ.
Тэрээр анх 2003 онд он солигдох мөчтэй уралдан зохиогддог байсан бол өдгөө ОУ-н театрын баярыг тохиолдуулан 3-р сарын 27-нд зохион байгуулдаг болсон билээ. 
Нийт уран бүтээлчиддээ удахгүй болох "Гэгээн муза" наадмын мэнд хүргэж уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 
   

Бичсэн: amur | цаг: 20:25 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих