2011-03-14
Дэлгэц дүүрэн нэвтрүүлэг үзэх юмсан

     Уг нь энэ сэдвээр нэг юм бичнэ гэж аль дээр бодсон юм. Бичих гэсээр байтал өнөөдөр хүрчихлээ. Миний доор дурдах баримтууд жаахан хуучирсан байж магад гэхдээ рекламны нэр нь өөрчлөгснөөс бусдаар өөрчлөгдсөн зүйлгүй учир хуучнаар нь үлдээхээр шийдлээ.

     ТВ-ээр реклам гаргахыг зөвшөөрдөг нэг шалтгаан нь удаан хугацаанд хүн ялангуяа "Хүнд сэдэвтэй" нэвтрүүлэг үзэхэд тархи ядардаг. Хэсэг хугацаанд түүнээсээ салж чаддаггүй. Тиймээс анхаарлыг нь өөр зүйлд хандуулж, тархийг нь амраах зорилгоор түр зуурын реклам гаргах эсвэл нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд түр зуур пуаз авдаг. Гэтэл одоогийн байдлаар реклам амралт болох биш харин ч мэдрэлийн ядаргаанд оруулж байна.  Жишээ нь

1. "Сансар" ТВ  "Харц" гэр бүлийн сэтгүүл гэсэн реклам нэвтрүүлэг болон дууны доор гардаг оролцогчийн хаанахын хэн болох, дууны нэр, хамтлаг, дуучны нэр гаргадаг хэсгийн 50 хувийг нь унших боломжгүй болгож байна.
2."Шинэ байшин" орчуулгын нэвтрүүлгийн дундуур гарч байсан. Stanford Education service  болон Chicago Pizza реклам нь ойролцоогоор дэлгэцийн 3/12 эзэлж, нэг минутад 7-8 удаа, дэвсгэр нь солигдож гарч байсан. Дээрээс нь хөдөлгөөнтэй нь анхаарал сарниулдаг төвөгтэй. Байс хийгээд пицца өнхрөөд гараад ирэхийг нь яана аа. Мөн энэ сувгаар гардаг "Таны зар 1945" нь дэлгэцийн 8/30  зайд урсаж гарч байна.
3. Хорхог + кола реклам дэлгэцийн 3/12 эзэлнэ. Удаандаа 3 минут тутам гарах юм.
4. ТV8 ТВ "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр гар утасны бонусны реклам. Энэ рекламны дэвсгэр гэж бөөн шоу хар, ягаан өнгө ээлжлээд гараад байна. Нүдэнд үнэн ядаргаатай. 2 аймаар өнгө.  Нэг бол Толь дуудлагын утас гараастай. Ядаж байхад Толиор гэмт хэрэг, хууль бус зүйлийн тухай их ярина.  Стресс + ядаргаа
5.UBS ТВ-н урсдаг зар 2/30 зайд гарч байсан. Харин өмнөх ТВ -үүд шиг ямар нэг зүйлтэй давхцаагүй байлаа.
6. ТV9-н 2-р суваг 151918 урсдаг зар 2 мөрөөр 1/6 зайд гарч байна.  30 000 төгрөг төлбөл хязгааргүй рекламдана гэж байгаа.
 7. S movie урсдаг зар 1/10 зайд, Соёмбо ТВ -н хөдөлгөөнт зар дэлгэцийн 1/5 зайд. Бас бөөн шоу.

Ер нь хараад байхад үүрэн телефоны зарууд олон хувилбараар, харьцангуй том зайд, удаан хугацаагаар гарч байна. Харин урсдаг зарууд нь ямар нэг зүйлтэй давхцах, дэлгэцэд эзлэх талбай, нүдэнд ядаргаатай шоу багатай юм. 

За тэгээд чаттай ТВ үүдийг үзнэ гэж байхгүй. Бичиг нь ч ойлгогдохгүй, уншигдахгүй. Дүрс нь ч танигдахгүй. Радио сонсож байгаа аятай чагнах болно.

Ер нь рекламууд арай дэндэж байгаа. Урьд нь бас ч гэж реклам энэ тэр гарлаа гэсэн шиг оршилтой байсан бол одоо дүрс солигдож байгаа аятай гэнэт гэнэт цочтол гараад ирнэ. Адал явдлын кино үзэж байвал кино гарч байна уу гэж андуурмаар. Дураараа нэвтрүүлэг тасална. Бараг л тухайн хүн нь асуултад хариулж дуусаагүй байхад гэнэт гараад ирнэ. Сүүлдээ ямар нэвтрүүлэг ямар суваг дээр үзэж байснаа ч марттал гардаг болоод байна.

Бичсэн: amur | цаг: 22:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax