2012-07-30
Гүдгэр зам
Гадаа бороо орж газар дэлхий чийглэгдээд сайхан байна. Энэ зуны тухайд усны гутал, шүхрийн бизнес эрхлэгчидэд тун таатай байгаа болов уу.
Өнөөдрийнх шиг бороо хур ихтэй үед усны гуталтай хүмүүсч яахав устай усгүй замаар асуудалгүй явчихна. Харин гуталгүй ч юм уу, бороотой өдөр гутлаа ямар нэгэн шалтгаанаас өмсөөгүй хүмүүс ус тойрч явахад хүрнэ. Ийм үед хамгийн хэцүү нь зам хөндлөн гарах юм шиг байна. Харин явган хүний шороон замыг хэлэх ч юм биш. Гудамжаар яваа хүмүүсийг харж байх нь ээ замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй, залхуурсан гэхээсээ илүү гутлаа хайрласан хүмүүс ийм өдөр жинхэнэ машинтай сүлжилдэх юм. Нэг үсрээд л нэг зам руу дөхөөд л тэгснээ хурдтай давхиж, ус цацдаг жолоочоос холхон байх гэж гэнэт зугтаж гүйгээд л хөгжилтэй ч юм шиг зураглал олон. Өрөөлийг харахын хажуугаар өөрөө үсэрч, гүйж явахдаа нэг санаа оллоо. Явган хүний зам, гарц зэрэг газруудыг Богдын ордны чулуун зам шиг үл ялиг гүдгэр хийгээд ус тогтохооргүй өндөрлөөд өгвөл зүгээр санагдах юм.  Жил болгон л зам засвар явагддаг даа.   
Бичсэн: amur | цаг: 16:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax