Өөрөөс минь болдог гол шалтгаан.
- Өөр сувгууд дээр юу гарч байгаа бол гэж суваг сольсоор бүтэн нэвтрүүлэг үзэх нь багасаж байна.
- Нэг нэвтрүүлэг, кино үзэж байтал алдарт реклам нь гараад ирнэ. Эхэндээ богинохон байсан бол сүүлдээ оросын сувгууд шиг үндсэн нэвтрүүлэгнээсээ урт шахуу реклам байс хийгээд явуулна. Ёстой рекламан дундуур нэвтрүүлэг үздэг болох нь гэдэг нь биелэлээ олсон. Тэр рекламыг нь өнгөрөөх гэж өөр суваг үзэх, эсвэл гал тогоо мэтээр хоол унд, цай цүү эргүүлж яваад аль сувган дээр ямар нэвтрүүлэг үзэж байснаа мартаж эхлэнэ.
- Телевизийн хөтөлбөр авна. Цаг, нэвтрүүлэг нь зөрөөд байхын. Кино, ярилцлага гэж бичснээс биш ямар нэртэй кино, хаанахын хэн ярилцах нь тодорхой бус. Ганц телевизтэй манайх шиг айлуудад энэ тодорхой бус мэдээлэл нь тэдэн цагаас тийм нэвтрүүлэг үзнэ гэж тохиролцоход хүндрэлтэй юм.
- Манай ч сайн. Ийм тийм ч брэндийн, гадаад дотоодын сая сая төгрөгний үнэтэй техник, тоног төхөөмөжтэй гэдэг атал зарим нэг телевизүүд гэнэт дуу нь алга болно. Дүрс гэж ёстой жинхэнэ дүрс гаргана.
- Чөлөөтэй болох гэж эфирийн бус хувцас өмсөнө. Юу гэж хэлж байгаа нь мэдэгдэхгүй гадаад дотоод үгээр яриад унана. Монгол нь ч англи нь ч ойлгохгүй яриа. Зарим нэгнийх нь тоглолт, жүжиглэлт нь хэтрэнэ. Жишээ нь өнөөдөр Боловсрол сувгаар гарсан "Капитал хэлэлцүүлэг" гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч байна. Уг нь тэрхүү нэвтрүүлэгт гол текстүүдийг хэлээд байхгүй ч тэр хүмүүсийн ярьж байгаа зүйлсийг хооронд нь холбох, шаардлагатай үед нь бага зэрэг нэмэлт тайлбар, тодруулга өгөх үүрэгтэй хөтлөгчийн жүжиглэлт нь ихдээд юу ярьж байгаа нь ердөөсөө ч ойлгогдохгүй юм. Энэ мэт олон нэвтрүүлэгчид байна. Ялангуяа хөгжим зугаа цэнгэлийн нэвтрүүлгийнхэн. Хаа очиж Монгол телевизийхэн хөтлөх тал дээрээ гайгүй.
- Мэдээ, нэвтрүүлгийн доор текстэн дэх хүний овог нэр, албан тушаал, алдар цолыг буруу бичих дээрээс нь үг үсгийн алдаатай гаргана. Бас болоогүй ээ гэнэт гэнэт нэвтрүүлгэн дундуур эфирийн шуум орж ирнэ.
- Мэдээ үзэхээр хэрүүл, хэрэг хоёр гарна.
- Кино үзэхээр Солонгос хүүхэн орилоод, уйлаад унана. Үгүй бол гардаг хэд нь ээлжлээд гарна.
- Хэлэлцүүлэг шинжтэй нэвтрүүлэг үзэхээр хэдэн зангиатай нөхөд бие биеэндээ цэцэрхээд цаг дуусна.
- Ярилцлага, хөрөг шинжийн нэвтрүүлэгт хэдхэн нөхөд ээлжлээд яриад байхын.
- Хөгжим, кино зэрэг чөлөөт цагийн шинжийн нэвтрүүлэг үзэхээр хөтлөгчийнх нь үг хэлийг ойлгохгүй юм.
- Шоу нэвтрүүлэг үзэхээр дотоод гэхээсээ гадаад орчуулга байхын. Монгол хувилбар нь нэг бол загинаад, нэг бол уйлуулаад унана.