Урлагийн түүхийн талаарх нэгэн ном орчуулагдаж байгаа гэсэн яриа сонсноос хойш хаанахын, хэний, ямар нэртэй номыг хэн орчуулж байгаа юм бол гэж бодогдох болсон. Энд тэнд байдаг хэд хэдэн номын дэлгүүрээс, басхүү хэд хэдэн хүнээс асуусан боловч олигтой хариулт олж авч чадахгүй л байлаа. Сүүлдээ цуурхал сонссон юм болов уу ч гэж бодож эхлэв. Харин нэг өдөр нэтээс Э. Х. Гомбрихын "Урлагийн түүх" нэртэй ном удахгүй хэвлэгдэх гэж байна гэсэн мэдээ уншаад шууд л номын дэлгүүр орлоо бас байдаггүй ээ. Аз болоход холбоо барих утсыг нь тэмдэглэж авсан тул залгаж яг хэзээ худалдаанд гарахыг лавлав. Бараг сарын дараа гэсэн хариу авлаа. Өө гэж бодсон ч худлаа цуу сонсоогүйдээ баярлан хоног хугацаа тооллоо. Нэг мэдсэн ном хэвлэгджээ. Гэтэл мөнгө байдаггүй. Дахиад л хүлээх боллоо. Ашгүй мөнгөтэй болж номоо авч сансандаа хүрлээ. Одоо унших л үлдлээ.
- Нууцлаг эх сурвалжууд
- Мөнх орших урлаг
- Зам салахуй
- Дорныг шинжихүй
- Ордныхон ба хотыхон
- Ялан дийлэгч бодит байдал
- Уламжлал ба шинэчлэл
- Өнгө гэрэл хоёр
- Урлагийн хямрал
- Дуусашгүй түүх зэрэг сонирхол татсан гарчигнуудтай. Зарим нэг хэсгийг нь уншихад сайн ойлгогдохгүй зүйл гарч ирж байсан ч энэ ном ялангуяа залуусын номын санд байх ёстой ном гэж бодож байна.