2011-08-03
Ногоон гэрэл, цагаан шугам
        Энд тэндгүй зам хааж, зам засварын ажил өрнөж, сайхан өргөн замуудтай болж байна. Энэ жилийн зам засварын нэг онцлог нь шинэ тэмдэг тэмдэглэгээн дээр анхаарч байгаа гэж албаны хүн хэлж байсан нь эхнээсээ харагдаж байна.  Хийж л байна болж л байна. Сайхан байна. 
      Энэ бүтээн байгуулалтанд дээр үг нэмэхэд гэрлэн дохионы /ногоон гэрлийн/ хугацаан дээр анхаарах хэрэгтэй байна.  Аливаа өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор эерэг, сөрөг үр дагаварууд гарч ирдэг. Зам өргөн болохтой зэрэгцэн явган хүний гарц ч урт болж байгаа.  

     Өргөн болсон болоогүй хэдэн уулзварын ногоон гэрлийн асах хугацааг  хэмжиж үзэхэд 5- 20 сек байдаг юм байна. Өргөсөөгүй замуудын гарцаар сурсан болоод ч тэр үү гайгүй амжаад гарчих юм. Харин энэ жилээс өргөсөж байгаа зам дээр бол амжихаасаа амжихгүй нь их байна. Судалгаа шинжилгээний нарын ажил биш болохоор бугуйн цаг, алхам хоёроор нэг гарцан дээр 2-3 хэмжилт хийж үзсэн юм. 
        Зам засварын гол ажлууд дуусаагүй байгаа болохоор одоохондоо гэрлэн дохио энэ тэрийг нь тохируулаагүй байж болох ч дуусчихсан замуудынхаа гэрлэн дохиог эхнээс нь засаж байвал зүгээр байна.
      Удахгүй шинэ хичээлийн жил эхлэн хүүхэд, хөгшид зам хөндлөн гарах хэрэг их гарна.  Насанд хүрсэн чамлахааргүй алхаатай би гүйх шахам гарч байгаа юм чинь бага ангийн жаахан хүүхдүүд тэр өргөн гарцаар хугацаанд амжиж гарна гэдэг хэцүү. Мөн өвлийн улиралд зам хөндлөн гарна гэдэг хэн хүн хэцүү байдаг.
               Одоо байгаа гэрлэн дохионы хугацааг энэ хэвээр нь байлгавал дүрэм баримталдаг хүн ч байхгүй, дээрээс нь зам тээврийн осол эндэгдэл гарах магадлал улам их болно.   Тиймээс есөн сараас өмнө гэрлэн дохионуудыг бүрэн ажиллагаатай болгож , хугацаануудыг нь гарцын урттай харьцуулан тохируулж өгнө гэдэгт найдаж байна.




Бичсэн: amur | цаг: 11:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax