2011-07-09
Айраг
Жаахан хүүхэд байхдаа уруул чимчгэнэсэн айраг уух гэж саам нэмсэн хөхүүртэй айргийг суганыхаа булчирхайг цочтол бүлдэг байж билээ.  Айраг бүлсний ачаар тоо сайн тоолж сурсан.  Хөдөө өглөө босоод үхрийн зэлэн дээр тугал татахаас эхлүүлээд ажил мундах биш ишиг, хурга, нааш нь цааш нь, ийшээ харгана түүнэ тийшээ усанд явна , завсар хооронд нь илүү гэр хураалттай бараа хавиар айл гэр болж тоглоно . Энэ завсраараа гэрт орж хултай айраг залгилна . Гэхдээ хамгийн сайхан нь оройн саалины дараа унагаа уралдуулж тавьчихаад өдрийн хэдэн мянга бүлсэн айргаа гадаа гэрийн хаяанд суунгаа уух шиг сайхан зүйл байхгүй.  Иймэрхүү жаргалтай хэдэн өдөр 8-р сарын 27-оос хойш бараг байхгүй болж хот руугаа явдагсан. 
 
Одоо ч айраггүйдээд байсан юм алга л даа гэхдээ л сайхан айраг тун ховор юм.  Зарж байгаа айраг амсана жинхэнэ но-той ноц-той. Харин ихэнхдээ супер маркетуудаар зардаг ундааны хуванцар сав шиг савалгаатай айраг зараалын хэдээс гайгүй. Хорхойгоо дарах гэж өнөөдөр ганцыг авлаа жаахан хатуурч. Ууж суунгаа савыг нь жаал харав. Энэ савны оронд арьс ширэн жинхэнэ монгол  саванд байсан бол энэ айраг ингэж хуванцар савны ам орохгүй байсандаа гэсэн бодол төрж суулаа. Мал аж ахуйн орон л гэдэг малаас гарах ашиг шимийг санасан санаандаа хүртэл хүртэж чадахгүй юм даа. Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тухай их ярьдаг.  Арьс ширээр Чингисийг зурж, дүрсэлж /зарим нэг нь харахаас ч аймаар зохиомжгүй, дүрслэлгүй, ичмээр/ байсан дор нь хөөрхөн жижигхэн сав хийгээд зараад байж яагаад болохгүй гэж ахуй амьдралд ч хэрэгтэй эдэлгээ сайн, эрүүл мэндэд хор нөлөө бага, хаягдал боллоо ч хоргүй. Байгалийн бүтээгдэхүүн байгальдаа шингэнэ. Тэртээ тэргүй зарж чадаагүй арьс ширээ энд тэнд хаячихсан харагдаж л байдаг. Ингэж дэмий хог болгож байсан дор нь нэг удаа ч болов хэрэглээд хаявал зүгээрсэн. Тэрнээс гадна. Иймэрхүү жижиг үйлдвэрлэл байх юм бол малчдад ч хэрэгтэй, эд болоод ирвэл гадаад дотоодгүй, хөдөө хотгүй хэрэглэнэ. Хийж байгаа хэд ч ашигтай баймаар. Нэг нь айраг, идээгээ үйлдвэрлэг нөгөө нь савыг нь бэлтгэг. Хэн хэндээ ашигтай. Хэн хэн нь ажилтай. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжсэн, олсон орлог нь эргээд өөрт нь хүрч ирэх иймэрхүү хэлхээ холбоо байж болох.
Хуванцар савнаас татгалзах хэрэгтэй л гэсэн байсаар л. Эдэлгээтэй, хөнгөн, хямд, төрөл бүрийн хэмжээтэй гэх мэт олон ашигтай талуудтай. 
Болохоо байлаа гялгар уут чинь байгальд их хортой юм гэнэ дэлгүүрүүд зарахаа боль . Энэ санаа эцэстээ гялгар уутны үнийг өсгөөд таг болсон.  Гэх мэт орлуулах зүйлгүй байж өдөр тутам хэрэглэдэг зүйлсээс бодлогогүй татгалзаж байсан дор нь түүнтэй өрсөлдөхүйц  шинэлэг бүтээгдэхүүн хийгээд зах зээлд гарвал аяндаа зах зээлийнхээ хуулиар шигшигдээд гараад ирэх биз. 

Бас айргаа даваад цагаан идээний сав баглаа боодол нь дэндүү ядуулаг юм. Хийж чаддаггүй юм уу гэхээр үгүй юм аа архийг хар ямар гоё гоё сав баглаа боодол хаягтай юм бэ? Хийж чадаж л байгаа биз дээ . Тэгвэл яагаад бусдыг нь чадахгүй гэж. Зарим нэг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлоос нь болоод муудчихсан ч юм шиг сэтгэгдэл төрөх юм. 







Бичсэн: amur | цаг: 01:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax