2011-06-08
Дараагийн болзоо -- ТЭНГЭРТ
Дараа уулзахын ерөөл тавиад явсан чамайг
Шувуу болоод ниснэ чинээ санасангүй
... Хайрт минь ...

Амлаж байна
Би амьдрана
Амьдрах амьдрахдаа дэндүү жаргалтай амьдрана
Үзэж чадаагүй амьдрал гээчийг чинь үргэлжлүүлж би үзнэ
Үзэх үзэхдээ сайхан бүхнийг үзнэ
... Хайрт минь ...

Амлаж байна
Амьдралын сайхны биедээ шингээгээд
Аз жаргалыг цээжиндээ тэврээд
Яг чам шигээ шувуу болоод тэнгэр өөд ниснэ
Тэнд бидний дараагийн болзоо болно
... Хайрт минь ...

Удахгүй миний төрсөн өдөр болж баяраа тэмдэглэнэ
Угтаа энэ баяр чамтайгаа уулзах хугацааг нэг жилээр ойртуулж өгч байгаа юм
Үхлийг хүлээж байна гэж битгий зэмлээрэй
Үхэл гэдэг чинь жам ёсны зүйл
... Хайрт минь ...

Амлаж байна
Болзоо болох тэр өдөр
Хэлж амжаагүй үгээ чамдаа шивнэж
Хэнд ч харуулж байгаагүй үзэсгэлэн гоогоо чамдаа дэлгэнэ
... Хайрт минь ...










Бичсэн: amur | цаг: 00:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax