2011-06-07
Хатаж үхлээ
"Ийм нэгэн явдал" гэдэг Оросын кино дээр тооллогынхон бидний ажлын цаг та нарынхтай адилхан гэж хэлээд даргыг ч үл тоон ажлаа хийдэг. Эд нар шиг шугам сүлжээнийхээ засварыг тэр ажлынхаа цагаар хийж болдоггүй л юм байх даа. Орой хоол ундны цагаар, амралтын өдрүүдэд халуун хүйтэн усаа таслаад байх юм.  Тэгсэн хэр нь зам засварын ажлыг амралтын өдөр хийхгүй байна гэж байгаа.
Өнөөдөр гэхэд  манайх халуун ч усгүй хүйтэнч усгүй болж хоол хийх усаа гаднаас авлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд халуун ус тасласан. Тэрний түрүүн нь халуун усаа нэг өгч, нэг таслаж мэдрэл дээргүүр минь гүйсэн.  Халуун усан дээр тог нь тасарчихвал би байранд амьдардаг гэж хэлээс ичмээр.
Арчиж цэвэрлэх гэхээр халуун усаа тасалчихна. Амраад ТВ үзэх гэхээр нэвтрүүлэг гэнэт тасалчихна. Өдөж байгаа юм шүү.
Усанд орох билээ гэж, тоос шорооноос салах билээ гэж ажлаасаа чөлөө авч байдаг юм уу?

Бичсэн: amur | цаг: 22:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax