2011-09-06
TIGER - “Хөгжил” үзэсгэлэн үзсэн сэтгэгдэл
 “Тэнгис” кино театрт “Хөгжил” нэртэй үзэсгэлэн гарч байгаа сургаар өнгөрсөн хагас сайнд очиж үзэв.  Хаалгаар ороод нэг давхараар нь хайлаа байх нь битгий хэл байх шинж ч алга. Гайхасхийн дээшээ гартал байна аа.

 Их томоор төсөөлөн очсон би эхэндээ чамлав.  Гэсэн ч зориод ирсэн тул чамлахаар чанга атга гэж өөртөө хэлээд нэг талаас нь хөөн үзлээ.  Харьцангуй цөөхөн бүтээлтэй ч гэлээ төрөл бүрийн материалаар хийгдсэн, олон төрлийн бүтээлүүд байсанд сэтгэл минь бага ч болов  тайтгарав.  

 Үзэсгэлэн гаргаж байгаа заал нь өөрөө зориулалтын биш болоод ч тэр үү гэрэл гэгээ муу, харанхуй байсан тул зурагны өнгөнд нөлөөлж байх шиг санагдсан. Гэсэн хэдий ч хоёр бүтээл нүдэнд тусаж нэгэн зүйл /+1/анхаарал татав. Эхнийх нь тэнгэр тулсан өндөр барилгуудын цаанаас дүүлэн гарч ирж байгаа барыг дүрсэлсэн “UP нэртэй зураг байлаа. Ашигласан материалын тухайд  цаас,  харандаа хоёр,  өнгө будгийн тухай хурц, содон өнгө байхгүй хирнээ миний бодлоор хөгжил, үсрэнгүй дэвшил, технологийг хамгийн энгийнээр, хамгийн ойлгомжтойгоор харуулж чадсан бүтээл байсан. Мөн тэр зурагнаас хөдөлгөөнийг мэдэрсэн.

 Уг нь иймэрхүү байдлаар дүрслэгдсэн санаа байдаг. Тиймээс шинэлэг бөгөөд, содон биш. Түүнчлэн зураг өөрөө дүүлж байгаа барыг дүрсэлсэн  юм чинь хөдөлгөөн мэдрэгдэх нь ойлгомжтой ч үнэндээ хөдөлгөөнт байдлыг дүрсэлсэн зураг бүрээс мэдрэгдээд байдаггүй.

 Хоёр дахь бүтээлд замын уулзвар, гэрлэн дохио, зам дээр хэвтэх Tiger –н шил. Эерэг дундах сөрөг.  Байх нэг өнцөг , харж болох нэг тал. Яагаад болохгүй гэж ?  Үнэн л зүйл. 

 Энэ бүтээлийг хараад зураач нь зоригтой санагдахын дээр үзэсгэлэнг зохион байгуулагчид ямар нэг талыг барьж, ялгаварлан гадуурхаагүй юм байна гэсэн бодол төрсөн. Энэ бодол анх төрсөн чамлах байдлыг үгүй хийв. 

 +1 буюу гурав дахь нь шашны эрхэм зүйлсийн нэг болох хадгийг нэгэн бүтээлд дээрээс доош унжуулан газар дэвссэн байсан нь урлаг нээрэн л дэггүй юм гэсэн бодол төрүүлэв. 

 Эцэст нь хэлэхэд иймэрхүү үзэсгэлэнг гаргаж байх нь их зүгээр. Ер нь хамгийн их ад үзэгддэг болоод ч тэрүү архины үйлдвэрүүд олон хүнийг ажлын байртай болгож, олон олон хандив тусламжинд гараа сунгаж, шинэ шинэ санаа их гаргаж ирдэг.  Энэ нь архийг дэмжиж байгаа бус бүтээлч, байдал, санаачлагатай , түүнийгээ ажил болгож чаддаг хөдөлмөрч занг нь үнэлж байгаа юм.

 Дээрх уралдаант үзэсгэлэн л гэхэд залуучуудын сэтгэлгээ ямар байгаа, тэд яаж харж, сэтгэж байгаа, юу хүсэж, мөрөөдөж байгаа, юу гэж ойлгож байгаа зэргийг зорьж хийгээд тохиолдлоор үзсэн нийт хүмүүст уран бүтэлчдын үггүй дуу хоолой болж чадсан.   

 Магадгүй уншигч та үзэж амжаагүй бол Тайгераар холбогдож Тэнгист цугласан хэсэг нөхдийн юу хэлээд байгааг харж сонсоорой.   

 

   

 

Бичсэн: amur | цаг: 17:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax