2011-06-12
"Хөгжлийн толь" үзсэн сэтгэгдэл
"Хөгжлийн толь" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд гарсан байна. 1909 оноос өнөөг хүртлэх зургаар монгол орны хөгжлийг харьцуулан гаргажээ. Миний хувьд энэхүү үзэсгэлэнг үзээд ганцхан дүгнэлтэнд хүрсэн юм.

Харьцангуй хуучин гэх дээд талын хар цагаан зурагнуудтай шинэ гэгдэх доод талын өнгөт зурагнуудыг харьцуулан харахад бид тэр гайхан бишрээд тэмүүлээд байдаг өндөр хөгжилтэй гадаадын орнуудаас тутахааргүй сайхан болжээ.  Идэж ууж, өмсөж зүүж, эдэлж, хэрэглэж, үзэж байгаагаагаараа тэднээс ялгарах зүйл алга. Харьцуулан тавьсан зураг бүрийн дараа хөгжиж байна гэсэн үгийг улам чангаар хэлмээр санагдаж байсан. Харин үзэсгэлэнг үзэж дуусаад нийтэд нь харьцуулан харвал нэг л юм өгүүлэгдээд байх шиг, өөрийн эрхгүй үнэхээр хөгжиж байна уу ? гэсэн асуулт төрсөн юм. 

Юу вэ гэвэл - тэнд үхэр тэрэгтэй хүн хаашаач юм явж байгаа зураг, ноос саваад сууж байгаа хүмүүс, ноорхой гэрийнхээ өмнө зогсож байгаа хүмүүс гээд олон зураг байна. Мэдээж өнгөт зурагнууд дээр ганган чамин машин, гоё сайхан хувцастай хүмүүс сүүлийн үеийн юу л байна тэр бүгдийн эдэлж хэрэглэж байгаагаар тусгагдсан байв. Дээр талын зураг дээрх зүйлс нь хуучин, болхи бүдүүлэг хоцрогдсон мэт харагдах боловч тэр бүгдийн тэдгээр хүмүүс өөрсдөө олж хийсэн, бүтээсэн байх юм. Харин өнгөт зурагт тусгагдсан зүйлс бидний өөрсдийн хийсэн зүйлс байна уудаа??? Гадаадын л юм харагдаад байна. Өмнө нь бид гэрээ өөрсдөө хийдэг, барьдаг байсан. Малаа уналганд ашиглж, мах сүүгээр нь хүнсээ хийж, арьс, шир үс ноосоор нь хувцас хунар, чөдөр ногт, эд хэрэглэл хийнэ, тэр ч байтугай ялгадсыг нь аргал хэмээн нэрлээд түлш болгон ашиглах зэрэг өөрт хэрэгтэй зүйлсээ өөрсдөө хийдэг байж. Одоо эдэлж хэрэглэж байгаа зүйлийнсийнхээ хэдэн хувийг бид өөрсдөө хийж байна вэ? 

Байна, байхгүй хоёр бие биенээ нөхдөг жамтай ч бид нөхөхгүй нөхүүлээд байх шиг. Бид хийдэгүй биш хийдэг, чаддаггүй биш чаддаг. Гэвч энэ зурагнуудаас Говь брэндийг ,Ээрмэлийн бүтээгдэхүүнүүдийг, ад үзэгддэг тэр олон улсын шагнал авсан архийг, ядахдаа бүрэн утгаараа биш ч гэлээ өөрсдөө угсарсан гэх автобусыг харсангүй. Олон зүйлийг харсангүй. Эдгээрийг харуулаагүй нь үзэсгэлэн гаргагчийн алдаа ч юм уу? Энэ нь алдаа гэхээсээ бодит байдал юм. Өөрсдийнх нь хийсэн юм өөрөөлийн хийсэнд дарагдаж байна. Материаллаг зүйлийн хувьд, харагдах байдлаараа хөгжилтэй орнуудтай адилхан байгаа болохоос бусдаар бол алга даа.

 Хөгжихгүй биш хөгжиж байгаа л даа. Гэхдээ л ...

Бичсэн: amur | цаг: 22:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:49, 2011-06-13 | Холбоос | |


зурагнуудыг нь үзэхиймсан
Бичсэн: хундага цаг: 09:53, 2011-06-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax