2011-04-18
Жолооч
Хотын гудамжинд үе үе зам түгжрэх нь хэвийн үзэгдэл болсон. Ажил тарахын алдад бол бүүр болох ёстой зүйл мэт. Эртээдхэн ш дээ бас л зам түгжирсэн тэвчээргүй нэг нь туслах замаар  чихээд ч нэмэргүй таг түгжрээ байсан үе. Би яахав 2 зээрдээрээ явган хүний зам дээр явж байлаа. Орой цаг хүүхдүүд гадаа тоглож байв.  Гэнэт явган хүний зам дээр нэг машин гараад ирлээ. андашгүй нэг сагсуу нөхөр байна. Машинаа ий тийш нь хөдөлгөөд л тэгтэл гэнэт хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг өнхөрөөд явган хүнйи зам дээр гадаад ирэв. Хүүхдүүд мэдээж бөмбөгний хойноос гүйлдэнэ. Машин хүүхэд хоёр бараг өөд өөдөөсөө тулаад ирлээ. Аз болоход муу юм болсонгүй. Хүүхдүүд бөмбөгөө авангаа өөд өөдөөсөө харилцан явах үед нөгөө сагсуу жолооч залуу чагнаалдаж
- Тоглох газар мундаа юу зам дээр тоглоод байхдаа ядгийн гэдэг юм байна.
Инээдтэй юм өөрөө машин зам дээр явж байгаа ч юм шиг явган хүнйи зам дээр хамаг машины хажуугаар нэмж бөглөрөө гарч ирчээд ямар ч буруугүй хүүхдүүдийг загнаад байхдаа яадгийн. 
Дүрмээ мэддэг соёлтой жолооч оо гэж ийм л байдаг юм байх даа.

Бичсэн: amur | цаг: 02:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax