Хавар болоод ч тэр үү ойрд нойр хүрээд байхын. Эсвэл ажил их ядраад байгаа юм болов уу? Ор хараад л тас үсэрчихгээд байх юм. Ядаж байхад өнөөдөр 4-р сарын 1 мэгэн гээд уулзаж учирсан хүмүүс хуурч мэхэл, уурлуулчих гээд урьд урьдынхаасаа илүү сонор сэрэмжтэй байж муу санаалахгүй бол ер нь халдлагад өртчих гэмтэй өдөр байна. Гэртээ бүгж байвал зүгээр ч юм уу?
Дээрээс нь санаа дагаад ч тэр үү эсвэл зүгээр тохиолдол ч юм уу мсж нтр ч хүмүүс орж ирэхгүй байна. Орж ирсэн нэг нь нуугдаад байх юм аа. Зарим нэг хүмүүс бүр утсаа салгачихсан байна. Барагтай л бол салгаад байдаггүй л юм даа.
За энэ хүмүүс ч яахав. БИ - Нойр сэргээх арга чарга байна уу?