2012-04-14
Хүн өөрөө өөрийгөө мэд...
Хүн хэзээ барьц алдахаа мэддэггүй юм байна. Үхсэн тухай сонсоод тайван байсан атлаа үхэх тухай сонсоод барьц алддаг юм байна. Үхсний хойноос үхэх тэнэг хэрэг гэж ярьдаг атлаа. Үхлээ гэсэн чамайг сонсоод би ч бас гэж  бодон сүүлчийн үгээ бичих цаас, харандаа авдаг юм байна.
Бурханд би эргэлздэг. Үгүйсгэж чадаагүй. Амирлангуй дүр эсгэх ч хайртай хүмүүсийг минь надаас салгах түүнтэй би тэрсэлддэг. Харин ... өвдөг сөхөрлөө.
Үхлээ хүлээж байгаа хүнийг, үхэж байгаа хүнийг, үхсэн хүнийг би зөндөө харсан. Тэсээд л гарсан. Тэвчээртай байж бас чадсан. Ухаанаа алдалгүй бие барьж би чадсан. Харин ... чадсангүй. Би тайвширч чадахгүй байна. Зүрх салганаж, гар чичирч байна. Айдас надаас салаагүй байна. Үхсэн ч бай хамаагүй царайг нь ганцхан харахсан гэж хүлээж зогсохдоо гүйгээд л очно гэж бодож байвч харагдах тэр л агшинд бодит бус дүрс байх би гэсэндээ хүрч чадахгүй айн эргээд гүйснийг минь ойлгоорой. 
Би өөрийгөө тэвчээртэй гэж боддог байсан. Олон ч зүйлийг тэвчээд гарч чадсан. Ямар ч зан гаргасан ойлгож би чаддагийг минь чи мэднэ. Харин ... чадсангүй. Би барьц алдлаа, ухаанаа алдлаа, тэвчээрээ алдлаа. Нэг үхлийг тэвчиж ядаж байхад нөгөөхийг нь бол тэсэхгүй юм байна. Ямар аймшигтай 7 хоног вэ? Ямар аймаар урт шөнө вэ? 
Би тайвширах хэрэгтэй би урагшаа алхах ёстой. Би арга замаа заавал олно оо. Заавал. 


Бичсэн: amur | цаг: 19:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax