2012-02-09
Эндэх ажил тэндэх ажил гэж гүйсээр, үгүй юм байна суусаар байгаад блогоо мартах шахжээ. Өдөржингөө нэтийн ард суудаг хэр нь л энэ нэг юмандаа хэдэн юм бичиж чадахгүй.  Дээрээс нь ордог, уншдаг зарим нэг блог дээрч юм гарахгүй юм. Ер нь бол блог ертөнц их уйтгартай байна даа. Гэхдээ амьдрал, ажил бол буцалж байна шүү. Чимээгүй байж байж гэнэт огцом шийдвэр гаргадаг би гэх  ч этгээд  ойрын өнгөрсөнд гаргасан нэгэн шийдвэр минь намайг ямар сэтгэл хангалуун болгож байна гэж санана аа. Энэ шийдвэрийг хэдийгээр гэнэт гаргасан гэх ч үнэдээ бол тэгж байгаад гаргана даа гэж дотроо бодож явсан юм. Харин хэзээ гаргах вэ гэдэгтээ л эргэлзэж , шийдэж чадахгүй явлаа.  Харин одоо бол энэ бүхэн өнгөрсөн явдал, түүх. Сайхан байна аа. Үнэхээр сайхан байна.  Үнэндээ энэ шийдвэр ийм сайхан кайфыг нада өгнө чинээ бодож явсангүй. Гоё сайхан, амар байна гэж бодогдож байсан ч яг ийм байна гэж  чин үнэндээ төсөөлч ч байгаагүй болохоор сайхан байна шүү.  Хамгийн гоё нь амар амгалан байдал, бас айдас байхгүй. 
Одоо бол миний ажил ундарч байна. Ундар ундар. Би даваад л гарна. Энэ бол яахав ажил, бас миний асуудал, байдаг л зүйл.  
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их гэж Ки Мү Жин хэлсэн байдаг.      
Бичсэн: amur | цаг: 21:43 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax