2011-02-16
Мансуурал дундах эрх чөлөө
Орон зай цаг хугацааг мартан
Оройн цагаар мансуурч суух дуртай

Тэгэхэд чимээгүй
Тэнд ч хүнгүй

Би л байна. Би л сонсогдоно.

Өдрийн гэрэлд том толинд
Өөрийгөө би зөндөө харсан
Үнэндээ тэр тусгал
Өөр юу ч биш ердөө л тусгал

Гэрэлд биш харанхуйд
Харж биш аньж харсан бас сонсон

Тэр л үед би өөрийгөө мэдэрдэг бас эрх чөлөөг

Бичсэн: amur | цаг: 19:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax