2011-09-15
Хэн нь хожих вэ?
Хоёр хүн хөзөр тоглож байна. Тэд хамгийн сүүлд гартаа нэг нэг хөзөртэй үлдсэн. Хоёрдугаар хүний гарсан хөзрийг нэгдүгээр хүн дарсан тул гартаа ганц хөзөртэй үлдсэн нэгдүгээр хүн гарна. Харин түүний гаргасан тэр хөзрийг мөн гартаа нэг хөзөртэй үлдсэн хоёрдугаар хүн дарж чадна. Энэ тохиолдолд хэн нь хожих вэ?
2011-09-07
Хүний тухай
Хэрвээ сэвшээ салхи гарч хүүхний гэвлүүрийг хийсгээгүй бол би тэр хүүхнийг эзэмдэх хүсэл төрөхгүй байсан гэж дээрэмчин Тазамура хэлдэг шиг аливаа зүйлс хоромхон хугацаанд болдог. Харин түүнээс гарах үр дагавар нь удах эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. 

Хүнд хайрлах, уучлах, өрөвдөх, өршөөх сэтгэл байдагтай адил өсөрхөх, үзэн ядах сэтгэл ч байдаг. Муухайгаар гэж эхлээд үнэнийг хэлбэл хүн бол хумсаа нуусан мууртай яг адилхан.  

Яагаад хүмүүс хэн нэгэн зодуулж, дээрлхүүлж байхад хараад зогсоод байдаг вэ? Яагаад гэвэл тэд харж кайф авдаг. Өөрийнхөө дотор байх уур бухимдлаа тайлах учраа олж ядахдаа өрөвд...
2011-09-06
TIGER - “Хөгжил” үзэсгэлэн үзсэн сэтгэгдэл
 “Тэнгис” кино театрт “Хөгжил” нэртэй үзэсгэлэн гарч байгаа сургаар өнгөрсөн хагас сайнд очиж үзэв.  Хаалгаар ороод нэг давхараар нь хайлаа байх нь битгий хэл байх шинж ч алга. Гайхасхийн дээшээ гартал байна аа.

 Их томоор төсөөлөн очсон би эхэндээ чамлав.  Гэсэн ч зориод ирсэн тул чамлахаар чанга атга гэж өөртөө хэлээд нэг талаас нь хөөн үзлээ.  Харьцангуй цөөхөн бүтээлтэй ч гэлээ төрөл бүрийн материалаар хийгдсэн, олон төрлийн бүтээлүүд байсанд сэтгэл минь бага ч болов  тайтгарав.  

 Үзэсгэлэн гаргаж байгаа заал нь өөрөө зориулалтын биш болоод ч тэр үү гэрэл гэгээ муу, харанхуй байсан тул зу...

2011-09-04
Амиа бодогч
 

Уурандаа юу ч хамаагүй шидмээр байсан

Гомдсондоо нулимс хайрлахгүй уйлж байсан ч

Уучилж байна. 

Учир нь:

БИ

Ямар учиртайг нь мэднэ

Уучилж байна

 Өөрийгөө бодож уучилж байна

Мэдсээр байж адилхан зан гаргавал

БИ

Би биш болно.

Боломж байгаа дээр нь, сонголт байгаа дээр нь 

Уучилж өөрийгөө авармаар байна

Тийм ээ би хүлцэнгүй амиа бодогч

 

 

...
2011-08-22
ийм нэгэн зар
• Хүний нөөцийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Хүний нөөцийн менежер болон Удирдах албан тушаал хийж байсан ажлын туршлагатай
• Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
• Гадаад менежерүүдтэй хамтран ажиллах харилцааны өндөр чадвартай
• Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх
25-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хамаарахгүй



...
2011-08-03
Ногоон гэрэл, цагаан шугам
        Энд тэндгүй зам хааж, зам засварын ажил өрнөж, сайхан өргөн замуудтай болж байна. Энэ жилийн зам засварын нэг онцлог нь шинэ тэмдэг тэмдэглэгээн дээр анхаарч байгаа гэж албаны хүн хэлж байсан нь эхнээсээ харагдаж байна.  Хийж л байна болж л байна. Сайхан байна. 
      Энэ бүтээн байгуулалтанд дээр үг нэмэхэд гэрлэн дохионы /ногоон гэрлийн/ хугацаан дээр анхаарах хэрэгтэй байна.  Аливаа өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор эерэг, сөрөг үр дагаварууд гарч ирдэг. Зам өргөн болохтой зэрэгцэн явган хүний гарц ч урт болж байгаа.  ...
2011-07-09
Айраг
Жаахан хүүхэд байхдаа уруул чимчгэнэсэн айраг уух гэж саам нэмсэн хөхүүртэй айргийг суганыхаа булчирхайг цочтол бүлдэг байж билээ.  Айраг бүлсний ачаар тоо сайн тоолж сурсан.  Хөдөө өглөө босоод үхрийн зэлэн дээр тугал татахаас эхлүүлээд ажил мундах биш ишиг, хурга, нааш нь цааш нь, ийшээ харгана түүнэ тийшээ усанд явна , завсар хооронд нь илүү гэр хураалттай бараа хавиар айл гэр болж тоглоно . Энэ завсраараа гэрт орж хултай айраг залгилна . Гэхдээ хамгийн сайхан нь оройн саалины дараа унагаа уралдуулж тавьчихаад өдрийн хэдэн мянг...
2011-07-09
Зүгээр л мэдэр
Эргээд харахаар чинь
Инээмсэглэмээр л байсан
Эгцэлж харахаар чинь
Мэндэлмээр л байсан
Эргээд явахаар чинь
Гүймээр л байсан

2011-06-29
Хайхгүй ээ
Чи намайг харахгүй
Хайрлахгүй ээ
Чи минийх биш
Санаснаар болдогч болоосой.
2011-06-29
Үгэнд ордоггүй номын дэлгүүр
Номын дэлгүүрийн гадаад дотоод дүрэм журмыг сайн мэдэхгүй юм. Хамгийн ойрын жишээ нь миний хувьд Интер. Өдөр тутам явах замд тааралдах тэр дэлгүүр орж сурсан болоод ч тэр үү эсвэл үнэхээр бусдаасаа сайн болоод ч тэрүү миний мэдэх номын дэлгүүрүүдээс номын ангилал хийгээд сонголтоороо илүү санагддаг юм. Орох бүрдээ ном аваад байдаггүй ч гэсэн мэдэх мэдэхгүй , сонирхох сонирхохгүй салбарын шинэ ном үзэнгээ авахыг хүссэн номоо нэг эргүүлж сэтгэлээ хууран гаргах нь элбэг. Ингэж орж гарахдаа илүү үглэх нь бий. ...
2011-06-21
Сонжоо - нэргүй
Ээлжилт нэгэн сонжоог уншигч та бүхэндээ хүргэж байна. Харин энэ сонжоог авч байхдаа нэрийг нь авахаа мартаж Гэр бүлийн сонжоо бололтой. За тэгээд сонжоод байж дээ. 0 . Та хоёрын гэрлэлт юун дээр суурилсан гэж боддог вэ? а. Хайр сэтгэл, дасал б. Хүүхэд, дадал зуршил, секс в. Дундын хөрөнгө, байр 1. Танай гэр бүлд гэрийн ажлыг хэрхэн зохицуулдаг вэ? а. Тэнцүү б. Зөвхөн таалагдсан зүйлээ л хийдэг в. Гэрийн ажил гэдэг миний зууралдаж байх зүйл биш 2. Та гэр бүлийнхээ хүнд /хамтран амьдрагчдаа/...
2011-06-12
"Хөгжлийн толь" үзсэн сэтгэгдэл
"Хөгжлийн толь" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд гарсан байна. 1909 оноос өнөөг хүртлэх зургаар монгол орны хөгжлийг харьцуулан гаргажээ. Миний хувьд энэхүү үзэсгэлэнг үзээд ганцхан дүгнэлтэнд хүрсэн юм.

Харьцангуй хуучин гэх дээд талын хар цагаан зурагнуудтай шинэ гэгдэх доод талын өнгөт зурагнуудыг харьцуулан харахад бид тэр гайхан бишрээд тэмүүлээд байдаг өндөр хөгжилтэй гадаадын орнуудаас тутахааргүй сайхан болжээ.  Идэж ууж, өмсөж зүүж, эдэлж, хэрэглэж, үзэж байгаагаагаараа тэднээс ялгарах зүйл алга. Харьцуулан тавьсан зураг бүрийн дараа хөгжиж байна гэсэн үгийг улам чангаар хэлмээр санагдаж байсан. Харин үзэсгэлэнг үзэж дуусаад нийтэд нь харьцуулан харвал нэг л юм өгүүлэгдээд байх шиг, өөрийн эрхгүй үнэхээр хөгжиж байна уу ? гэсэн асуулт төрсөн юм.  ...
2011-06-08
Дараагийн болзоо -- ТЭНГЭРТ
Дараа уулзахын ерөөл тавиад явсан чамайг
Шувуу болоод ниснэ чинээ санасангүй
... Хайрт минь ...

Амлаж байна
Би амьдрана
Амьдрах амьдрахдаа дэндүү жаргалтай амьдрана
Үзэж чадаагүй амьдрал гээчийг чинь үргэлжлүүлж би үзнэ
Үзэх үзэхдээ сайхан бүхнийг үзнэ
... Хайрт минь ...

Амлаж байна
Амьдралын сайхны биедээ шингээгээд
Аз жаргалыг цээжиндээ тэврээд
Яг чам шигээ шувуу болоод тэнгэр өөд ниснэ
Тэнд бидний дараагийн болзоо болно
... Хайрт минь ...

Удахгүй миний төрсөн өдөр болж баяраа тэмдэглэнэ
Угтаа энэ баяр чамтайгаа уулзах хугацааг нэг жилээр ойртуулж өгч байгаа юм
Үхлийг хүлээж байна гэж битгий зэмлээрэй
Үхэл гэдэг чинь жам ёсны зүйл
... Хайрт минь ...

Амлаж байна
Болзоо болох тэр өдөр
Хэлж амжаагүй үгээ чамдаа шивнэж
Хэнд ч харуулж байгаагүй үзэсгэлэн гоогоо чамдаа дэлгэнэ
... Хайрт минь ...










...
2011-06-07
Хатаж үхлээ
"Ийм нэгэн явдал" гэдэг Оросын кино дээр тооллогынхон бидний ажлын цаг та нарынхтай адилхан гэж хэлээд даргыг ч үл тоон ажлаа хийдэг. Эд нар шиг шугам сүлжээнийхээ засварыг тэр ажлынхаа цагаар хийж болдоггүй л юм байх даа. Орой хоол ундны цагаар, амралтын өдрүүдэд халуун хүйтэн усаа таслаад байх юм.  Тэгсэн хэр нь зам засварын ажлыг амралтын өдөр хийхгүй байна гэж байгаа.
Өнөөдөр гэхэд  манайх халуун ч усгүй хүйтэнч усгүй болж хоол хийх усаа гаднаас авлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд халуун ус тасласан. Тэрний түрүүн нь халуун усаа нэг өгч, нэг таслаж мэдрэл дээргүүр минь гүйсэн.  Халуун усан дээр тог нь тасарчихвал би байранд амьдардаг гэж хэлээс ичмээр.
Арчиж цэвэрлэх гэхээр халуун усаа тасалчихна. Амраад ТВ үзэх гэхээр нэвтрүүлэг гэнэт тасалчихна. Өдөж байгаа юм шүү.
Усанд орох билээ ...
2011-05-31
Бүүүүүүүүр амар айн

Та бvхэн хар тамхи хэмээх тэр их vнэтэй чөтгөрийн өвснөөс олж авдаг мансуурлыг сонсох хэлбэрээр “амсаж” болдог талаар дуулж байсан уу? Энэхvv Сонсдог “хар тамхи” буюу аудионаркотик гэдэг зvйл барууны залуусын дунд өргөн дэлгэрээд байгаа юм байна. Гэвч ихэнхи залуусын сайтуудад нь төлбөртэй тавигдсан байдаг аж. Харин манай сайт эдгээрийн заримыг vнэгvй тавьж, залуус та бvхнийг баярлуулж байна. Мансуурахнуу, яахнав, ямар нөлөө vзvvлэхнэв гэдгийг сонсож vзээд, сэтгэгдлээ бичээрэй.

Ийм нэгэн бичлэг аль 2009-07-29-нд Саак.mn дээр тавигдсан байх юм. Тэрийг нь 2010 оны 3 сарын 9-нд News.mn дахин тавьсан байна. 
Сайхан сурталчилж байгаа юм шүү.  Доор нь бичсэн сэтгэгдүүдээс зарим нэгийг нь дурьдвал


Re:
Tuesday, October 06 @ 02:36:07 ULAT

tsaan n yav j bg helbelzliig n medreerei. ter n a...

2011-05-15
Энэ нүд ... ? ...


Өдөр шөнөгүй зөвхөн чамайг хайх
ЭНЭ НҮД
Өөр нэгний төрхийг өөрчилж
Өөрийг чинь бүтээж сэтгэлийг хуурна

...


Үүрд ингэж үнэнч байх болов уу?
ЭНЭ НҮД
Өөр нэгэн сөхрөхгүй гэж үү?
ЭНЭ НҮД

...





2011-04-18
Жолооч
Хотын гудамжинд үе үе зам түгжрэх нь хэвийн үзэгдэл болсон. Ажил тарахын алдад бол бүүр болох ёстой зүйл мэт. Эртээдхэн ш дээ бас л зам түгжирсэн тэвчээргүй нэг нь туслах замаар  чихээд ч нэмэргүй таг түгжрээ байсан үе. Би яахав 2 зээрдээрээ явган хүний зам дээр явж байлаа. Орой цаг хүүхдүүд гадаа тоглож байв.  Гэнэт явган хүний зам дээр нэг машин гараад ирлээ. андашгүй нэг сагсуу нөхөр байна. Машинаа ий тийш нь хөдөлгөөд л тэгтэл гэнэт хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг өнхөрөөд явган хүнйи зам дээр гадаад ирэв. Хүүхдүүд мэдээж бөмбөгний хойноос гүйлдэнэ. Машин хүүхэд хоёр бараг өөд өөдөөсөө тулаад ирлээ. Аз болоход муу юм болсонгүй. Хүүхдүүд бөмбөгөө авангаа өөд өөдөөсөө харилцан явах үед нөгөө сагсуу жолооч залуу чагнаалдаж
- Тоглох газар мундаа юу зам дээр тоглоод байхдаа ядгийн гэдэг ...
2011-04-16
Ажлын цагаар өвдөх хэрэгтэй
Уур хүрмээр ч юм шиг гомдмоор ч юм шиг болсон явдал....
2011-04-08
Think twice буюу “САЙТАР ЭРГЭЦҮҮЛЦГЭЭЕ!”
Зарын шинжтэй нэгэн мэдээлэл хүргэхэд Айн Рэндийн бү...
2011-04-01
Та үүнийг мэдэх үү?
Ойрд юу болох гээд байгаа юм бэ? Хүмүүс цаанаа л нэг...