2011-02-14
Хосууддаа зориулав
Тоон сонжоонууд олон  янз байдаг. Тэдгээрээс дараах тоон сонжоог хосууддаа зориулан гаргаж байна. Сонжих дуртай хүмүүс сонжоорой. 
Хайртынхаа төрсөн он сар өдрийг хооронд нэмээд хэн гэдгийг нэг талаас нь харж болох юм.
Жишээлбэл 1974 оны 03 сарын 02-ны өдөр төрсөн хүн байна гэж үзвэл. 1974+03+02=1979 болно. Түүнийгээ дахин нэмэх хэрэгтэй. 1+9+7+9=26 ,  2+6=8 энэ бол хайртыг чинь тодорхойлох тоо.    
          

НЭГ
Дарга, удирдагч байх дуртай хvмvvс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгvй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хvрдэг.

ХОЁР
Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хvнийг эвгvй байдалд оруулдаггvй, харьцааны соёлтой хvмvvс.

ГУРАВ
Хvмvvст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.

ДӨРӨВ
Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгvй.

ТАВ
Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгvй оньсого мэт зvйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.

ЗУРГАА
Маш хариуцлагатай хvмvvс. Тэд сайн ээж, аав байдаг.

ДОЛОО
Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрvvд биш. Ийм хvмvvс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хvлээн авдаг.

НАЙМ
Сайн зохион байгуулалттай хvмvvс. Хариуцлагыг өөртөө авч, vргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.

ЕС
Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хvмvvс. Ерөөсөө харамч биш.

ОДОО та хоёрын зохицол.

1-үүд Лидер байх дуртай энэ хvмvvст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ууд. Гэр бvлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ууд. Эсрэг хvйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.
4-үүд. 2-ынхонтой бат бэх гэр бvл болдог.
5-ууд. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-нууд. Гайхамшигтай аав, ээжvvд. 2-ынхонтой гэр бvл болоход алдах зvйлгvй.
7-чууд. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хvндэлдэг.
8-ууд. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-үүд. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.




Бичсэн: amur | цаг: 22:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax